Генийг нь өөрчилсөн гахайн бөөр суулгуулсан эр 171 хоног амьдарчээ
Хятадын Анхуй мужийн нийслэл Хэфэй хот дахь Анхуй анагаах ухааны их сургуулийн “The First Affiliated” эмнэлгийн эмч нар 2024 оны тавдугаар сарын 17-нд генийг нь өөрчилсөн гахайн бөөрийг хүнд амжилттай шилжүүлэн суулгасан билээ. Бөөрийг хавдраар өвдсөн 71 настай эрэгтэйд шилжүүлэн суулгаж, өвчтөний бие сайжирсны дараа олон нийтэд мэдээлж байсан юм. Энэ нь хүнд гахайн бөөр шилжүүлэн суулгасан анхны тохиолдол болсон буюу өмнө нь ийм мэс заслыг АНУ, Хятадад зөвхөн тархины үхжилттэй өвчтөнд хийж байсан юм. Тэгвэл өвчтөн мэс заслаас хойш таван сар гаруйн дараа нас барсан талаар “Journal of Hepatology” сэтгүүлд бичжээ. Мэс заслын дараах 31 хоногт түүний биед ямар нэг сөрөг нөлөө илрээгүй ч 38 дахь өдөр шинэ бөөрний судас бөглөрсөн байна. Иймд эмч нар уг бөөрийг буцаан авчээ. Улмаар өвчтөн мэс засал хийснээс хойш 171 хоног амьдраад нас барсан гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







